
Бидний тухай
Тогтвортой хөгжлийн зорилгыг дээдэлсэн, олон улсын технологийн стандартыг бүрэн хангах, харилцагчдынхаа өрсөлдөх чадварт үнэмлэхүй үнэ цэн өгч чадах, бизнесийн өндөр ёс зүйтэй, үндэсний тэргүүлэгч үйлдвэр байх алсын хараатайгаар бид үйлдвэрлэлээ явуулж байна. Хэрэглэгч, харилцагчдынхаа дуу хоолойг нэн тэргүүнд сонсон, шаардлагатай мэдээлэл өгч, харилцан зөвшилцсөний үндсэн дээр бүтээгдэхүүнийх нь ялгарлыг тодосгох өнгө төрхтэй, чанартай сав баглаа, боодол, шошгыг түргэн шуурхай үйлдвэрлэх нь манай хамт олны үндсэн зорилго юм. Харилцагчаа халамжлах, хүндлэх, урт хугацааны хамтын ажиллагаа, түншлэлээ бэхжүүлэх үүднээс бид таны бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, мэргэжлийн зөвлөх тань байх болно.

Эрхэм зорилго
Сав баглаа боодлын дэвшилтэт инновацийг Монголд түгээнэ/нутагшуулна.

Алсын хараа
Тогтвортой хөгжлийн зорилгыг дээдэлсэн, олон улсын технологийн стандартыг бүрэн хангах, харилцагчдынхаа өрсөлдөх чадварт үнэмлэхүй үнэ цэн өгч чадах, бизнесийн өндөр ёс зүйтэй, үндэсний тэргүүлэгч үйлдвэр байна.

Үнэт зүйлс
Мэргэшсэн, өндөр ур чадвар
Нэгнийгээ мэдэрдэг багийн сэтгэлгээ
Хүндлэлтэй эерэг харилцаа
Үнцнч шударга, ёс зүйт зарчим
Манлайлал, хариуцлага
Чанартай гүйцэтгэл
Аюулгүй ажиллагаа
Тасралтгй суралцагч
Бидний түүх

Бид юу хийдэг вэ?

Үйлдвэрлэл
"СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ"
Харилцагчийнхаа хүсэлт, хэрэгцээ шаардлага дээр үндэслэн, найдвартай ажиллагаа бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, шинэлэг технологийн дагуу олон жилийн туршлага, нөү-хаугаа шингээн, чанартай сав баглаа, шошго үйлдвэрлэдэг.
- Харилцагчийн харилцан уялдаа холбоо сайтай
- Инноваци шингэсэн технологитой
- Чанарын шаардлага бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Шуурхай, амласан хугацаандаа үнэнч
- Тогтвортой, мэргэжлийн боловсон хүчин
- Найдвартай тоног төхөөрөмж
Үйл ажиллагааны чиглэл

Сав, баглаа боодлын захиалгат үйлдвэрлэл
- Ундаа усны шошго
- Дан уут
- Давхар уут
- Рулон уут
- Ахуйн хэрэглээний сав, баглаа
- Бүтээглэхүүн багцлагч хальс

Өөрсдийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Хүнсний хэрэглээний тор
- Ахуйн хэрэглээний тор
- Тусгай хэрэгслийн тор
- Бүтээгдэхүүн багцлагч хальс